Categories
мэдээ нийгэм

Хүннү Эйр: Ирэх сарын 03-ны өдрийн нислэг цуцлагджээ

Аравдугаар сарын 03-ны өдрийн УБ-НурСултан-УБ чиглэлийн нислэг зөвшөөрөлтэй холбоотой цуцлагдсан болохыг “Hunnu air”-ээс мэдээллээ.

Нийт зорчигчдын анхааралд:

Аравдугаар сарын Нурсултан болон Будапешт хотууд руу хийх эхний нислэгийн урьдчилсан бүртгэлийн хүсэлт хүлээж авах мэйл дараах хуваарийн дагуу нээгдэх ба нээгдэх өдрөөс өмнө илгээсэн хүсэлтүүдийг хүлээж авах боломжгүйг анхаарна уу.
• Аравдугаар сарын 10-ны өдрийн УБ-Алматы-УБ чиглэлийн нислэгийн бүртгэл 10 сарын 05-ны өдрөөс эхлэх ба almaty@hunnuair.com –аар хүсэлт хүлээн авна.
• Аравдугаар сарын 11-ний өдрийн УБ-Будапешт-УБ чиглэлийн нислэгийн бүртгэл 10 сарын 06-ны өдрөөс эхлэх ба budapest@hunnuair.com –аар хүсэлт хүлээн авна.
•Дараагийн нислэгүүдийн урьдчилсан бүртгэл www.facebook.com/HunnuAirOfficial пэйж хуудсанд оруулах зарын дагуу эхлэх тул шалгаж байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *