Categories
мэдээ цаг-үе

“Хүннү Аттилагийн удам угсаа-Зурагт шашдирийн дагуу” үзэсгэлэн үзэж болно

Энэ 2019 оны арван нэгдүгээр сарын 9-19–ны хооронд “Хүннү Аттилагийн удам угсаа-Зурагт шашдирийн дагуу” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерейд үзэж болно. Энэхүү үзэсгэлэн нь Төв Азиас нүүдэллэн өнөөгийн Унгар Улсын нутаг дэвсгэрт суурьшсан хүнншчүүдийн түүхийг өгүүлнэ.

Тус Зурагт шашдир 1358 онд унгарын хааны ордондүйлдэгдсэн агаад хуучны бичмэлүүд болон туульчдийн хайлсан баатарлаг домгийн ашиглажээ. Энэхүү уран бүтээл нь өөрөө дундад зууны үеийн урлагийн түүхийн нөхөшгүй бүтээл юм. 86 бүлэгт хуваагддаг бөгөөд энэ нь хүннүчүүдийн Хар тэнгисээс хөдлөн улмаар Карпатын сав газарт суурьшилтыг хүртэлх түүхийг Европод дангаар мөнхөлсөн бүтээлүүд юм. Аттилаг хаан өргөмжилсөн тухай болон түүний аян дайнуудыг дарьдах агаад дараа нь хүннүчүүдийн хожмын түүхийг нэгтгэсэн байна. Энэ нь азийн хүннүчүүдээс эхлэн Аттила хүртэлх буюу Аттилаагаас эхлээд 9 дүгээр зуунд Карпадын сав газрыг эзлэн суусан Арпад хааныг хүртэлх хүннүчүүдийн ургийн түүхийг тэмдэглэсэн дэлхий дээрх цорын ганц шашдир юм.Энэхүү бүтээлээс унгарчуудын хүрч ирсэн тухай товч түүх,аян дайныг удирдаж байсан долоон жанжин буюу ахмадын нэрс түүнчлэн бусад унгар болон харийн гаралтай ястнууд улмаар 10 дугаар зууны өвөрмөц баатарлаг туульстай танилцаж болно. Үүнтэй залгуулаад христосын унгар хаадын амьдрал болон тэдэнтэй холбоотой 1342 он хүртэлх түүхийг уншиж болно.

Тус бүтээл нь латин хэл дээр бичигдсэн бөгөөд сэдвүүдийн дэргэд 147 ширхэг алтан фонтой бяцхан дүрснүүд харагдах агаад эдгээрийн хэв загвар нь итали урлаг мөн францын готын номын чимэглэл зургийн уламжлалыг нэгтгэсэн ажээ.Эдгээр шашдируудыг урт удаан хуагаацааны туршид Венна-д хадгалж байгаад 1933 онд Веннагийн Хааны Ордноос Сээчиний нэрэмжит улсын номын санд ирсэн байна.Энэхүү үзэсгэлэн ньУнгар Улсын Гадаад Эдийн Засаг, Гадаад Хэргийн Яамны ивээл дор Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын Яам зохион байгуулснаар та бүхний хүртээл болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *