Categories
мэдээ нийгэм

Хүний уураг тархи лабораторийн тавган дээр ургаж байна

0Хүн төрөлхтний хувьд шинжлэх ухаанд шинэ нээлт алхам болохуйц үйл явдал болж байгааг АНУ-ын эрдэмтэн онцолж байна. Хүний жижигхээн тархийг лабораторийн нөхцөлд, ургуулж байгаа нь мэдрэлийн өвчний эмчилгээнд шинэ нээлт болохуйц үйл явдал болно гэдэгт тус улсын эрдэмтэд итгэлтэй байгаа аж.

Охайогийн үндэсний их сургуулийн профессор, Энэтхэг гаралтай эрдэмтэн Рене Ананд таван долоо хоногийн турш лабораторийн тавган дээр хүний уураг тархийг ургуулжээ. Вандуйн чинээ хэмжээтэй энэхүү тархинд хүний генээс эхлүүлээд бүхий л хэрэгтэй мэдээлэл багтсан бөгөөд тархины олон төрлийн эс, тархи болон нугасны холбоотой мэдээллийг багтаасан ч судасны систем байхгүй аж. Профессор Ананд өнгөрсөн мягмарт Флоридад болсон цэргийн эрүүл мэндийн арга хэмжээний үеэр судалгааны ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Түүний хийсэн энэ ажлыг эрдэмтэд ерөнхийдөө дэмжиж байгаа ч ганц хоёр хүн шүүмжилж байгаа аж. Гэхдээ өөрсдийн өгч байгаа шүүмжлэлийг Анандын дараагийн шатны ажилд тус болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнтэй мэргэжил нэгт эрдэмтэн Рей “Энэ том нээлт байж болох юм. Гэхдээ доктор Ананд хиймлээр тархи ургуулахын нөгөө талд, нийгэмд үүсэх үр дүнг тооцох хэрэгтэй. Үүнийг дагаад хүний амь нас, ухамсрыг ч шинээр нээх асуудал тулгарна. Зарим шашинд тархийг бурхан мэтээр сургамжилдаг. Тэгэхээр бурханыг лабораторийн тавган дээр ургуулж байна гэдгийг зарим эмзэг хүмүүс дуулбал таалахгүй. Үр дүн нь аймшигтай байж мэднэ” гэж санал бодлоо хуваалцсан байна.

Одоогоор шинжлэх ухааны салбарт хүний хэд хэдэн эрхтнийг ургуулан гаргаж авч байгаа юм. 1984 онд нүдний эвэрлэг бүрхэвчийг, 2004 оны эрүү, 2008-2009 онд судас, зүрхний эд, мэдрэлийн судас, мөгөөрсөн хоолой, 2012 онд хураагуур судас, давсаг, шээсний сүв, 2013 онд хамрыг лабораторийн аргаар ургуулсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *