Categories
мэдээ нийгэм

Хүний аминд хүрээд ослын газраас зугтсан жолоочийг илрүүлэв

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын замд энэ сарын 06-ны оройн 21:30 цагийн орчим марк, улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Хэргийн газраас зугтаасан жолоочийг цагдаагийн алба хаагчид хайж илрүүлсэн байна. Тэрбээр “Салхитын петровис колонкийн орчимд ганцаараа нэг шил архи уусан. 50 гаруй км-ын хурдтай явж байсан замын хажуугаас орж ирсэн явган зорчигчийг зайлж чадалгүй мөргөчихсөн. Айж сандарсны улмаас ээжийнхээ хашаанд машинаа аваачиж тавьсан. Өглөө гэрийнхэндээ хэлээд, хэргээ хүлээхээр цагдаагийн газар ирэх гэж байсан” гэж мэдүүлжээ. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байж, хэрэв зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлж байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Зам тээврийн осол, хэрэг нь гэмт хэргийн санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин хэргийн газраас зугтах, санаатай нуун дарагдуулах нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *