БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод зохион байгуулж буй “Монгол туургатан” хүүхдийн спортын VIII наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөж Монголын баг тамирчид нийт есөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн тамирчин, спортын дэд мастер Т.Солонго 100 м мөнгө, 200 м хүрэл медаль, Дархан-Уул аймгийн тамирчин, спортын дэд мастер Г.Анужин 3-ын харайлтанд хүрэл медаль, 3000 м-т Булган аймгийн тамирчин Номин хүрэл медаль, Уртын харайлтын төрөлд ЧД-ийн тамирчин Намуундарь хүрэл медаль, 4х100 буухиа төрөлд Дархан-Уул аймгийн тамирчид болох спортын дэд мастер Т.Солонго, Б.Мөнх-Учрал, Г.Анужин, М.Нандингоо нар мөнгөн медаль тус тус хүртжээ.
Харин эрэгтэй тамирчдаас 3000 м-т “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогжаргал хүрэл медаль, гурвын харайлтын төрөлд Булган аймгийн тамирчин Дөлгөөнтамир хүрэл медаль, 4 х 100 буухиа төрөлд Өмнөговь аймгийн тамирчин О.Зулхүү, Т.Азжаргал, Дундговь аймгийн тамирчин Н.Жигмиднамжил, Дархан-Уул аймгийн тамирчин М.Анар нар мөнгөн медалийн эзэд боллоо.