2017 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд эхэлж, медальтнууд тодорч эхэллээ. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 48кг-д төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургууль, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Тунгалаг алтан медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 53кг жинд нийлбэр дүнгээр Ч.Нямзул түрүүлсэн байна.
Хоёр өдөр үргэлжилж, аврагуудаа тодруулах уг тэмцээнд 16 байгууллагын 152 орчим тамирчид хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж байна.