Categories
мэдээ спорт

Хүндийг өргөлтийн ДАШТ-д оролцож байна

Казахстаны Алматы хотноо энэ сарын 8-нд хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Энэ удаагийн дэлхийн аваргад эрэгтэй 404, эмэгтэй 279 туйванч хүчээ сорьж байна.

Энэ сарын 16-ныг хүртэл тус тэмцээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 62 кг-д Э.Мөнхдөл, 69 кг-д В.Оргилсайхан, 77 кг-д М.Гантулга, -105 кг-д Т.Төмөрбаатар, эмэгтэйчүүдийн 53 кг-д В.Анхзаяа, О.Баярцэцэг, Э.Эрдэнэтуяа, 58 кг-д Б.Дэнсмаа, А.Отгонжаргал, 69 кг-д Б.Энхтамир, М.Анхцэцэг нар оролцож байна. Дасгалжуулагчаар Ч.Дөрвөнжин, Ц.Хосбаяр, Д.Чинзориг, шүүгчээр Олон улсын шүүгч Б.Гансүх ажиллаж байна.

Тэмцээний эхний өдрүүдэд хөнгөн жингийн аваргууд тодорч байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-д өрсөлдсөн манай тамирчин ОУХМ О.Баярцэцэг (“Аврагч”) 148 кг (65+83), В.Анхзаяа (“Аврагч”) 143 кг (63+80)-ийг өргөсөн амжилтаар 31, 32-р байрт шалгарчээ. Энэ жинд Тайваний Хсю Шу-Чин 232 кг-аар алтан медаль хүртсэн бол Тайванийн Хсю Шу-Чин (218 кг), БНХАУ-ын Ли Яжунь (214 кг) нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

“Алматы 2014”-ийг БНХАУ (3 алт, 3 хүрэл), БНАСАУ (2 алт, 1 мөнгө, 1 хүрэл), Казахстан (1 алт) улсууд медалийн тоогоор тэргүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *