Categories
мэдээ нийгэм

Хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст долдугаар сарын 18-ны 02:00 цагийн үед гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Саппоро” үйлчилгээний төвийн урд хоёр эмэгтэй зодолдсоны улмаас нэг нь хүнд гэмтэл авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д яаралтай хүргэгдсэн ч нас баржээ.

Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн холбогдох этгээдийг олж тогтоон ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *