Categories
мэдээ нийгэм

Хүн амын нягтаршил ихтэй, суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ

XVII жарны гал тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн нэгэн, хоёрон, гуравны өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ.

Тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Хоёрдугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, Нийслэл хот дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1,204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилгээ хүргэнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *