Монгол улс олон улсын жишгийн дагуу 10 жилд нэг удаа хүн ам орон сууцны тооллого хийдэг. Өмнө удаа 2010 онд нэгдсэн 10 дахь удаагийн тооллогоо зохион байгуулсан. Харин 2020 оны хүн ам, орон сууцны тооллого явуулахад суурь нөхцөл болгох үүднээс энэ жил завсрын тооллого явуулахаар болсон байна.
Энэ удаагийн завсрын тооллогыг 600 гаруй хүн явуулах бөгөөд Статистикийн Үндэсний хорооноос өчигдөр нэгдсэн чиглэл өглөө. 2015 оны завсрын тооллогоор хүн амын бүтэц, байршил, гадаадад зорчсон иргэдийн бүртгэл тодорхой болох юм байна.