МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын эхний шатны гурав дахь тоглолт өчигдөр СТО-д боллоо. “Хасын хүлгүүд”, “Альянс Тех Харцага” багууд өрсөлдөгчөө хожиж, цувралыг 3:0-оор тэргүүлэн хагас шигшээд үлдлээ. Тоглолтын өмнө “Смарт”-ын А.Гансүх Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын амжилт нь ахисан тоглогч, Ч.Энхтайван 2015-2016 оны улирлын шилдэг шинэ тоглогч, “Алтан Дорнод Архангай Лидер” багийн төвийн тоглогч Чу Мадабум 2015-2016 оны улирлын шилдэг хамгаалагчаар тодорч тус тус шагналаа гардан авлаа.