Categories
мэдээ нийгэм

Хулгайн гэмт хэргийг 17-35 насныхан үйлдэж байна

Хулгайн гэмт хэргийг зурган илэрцүүд

Өвөрхангай аймагт мотоциклийн хулгайн гэмт хэрэг өссөн байна. Тус аймаг дахь Цагдаагийн газарт оны эхний есөн сарын хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаагаас мотоциклийн хулгайн гэмт хэрэг 11.8 хувийг нь эзэлж байна.

Хулгайн гэмт хэргийг 17-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй этгээдүүд ашиг олох, шунахайн сэдэлтэйгээр хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа аж. Тус аймагт оны эхний есөн сарын байдлаар өмчийн эсрэг 116 гэмт хэрэгт холбогдсон 151 этгээдүүд нь 17-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байна. Ажил хөдөлмөр эрхлэх насны залуус амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь тэдний нийгмийн гарал үүсэл болон ажил эрхлэлтийн байдал нөлөөлж байгааг албаныхан хэлж байна.

Харин энэ төрлийн хулгайн гэмт хэргийг илрүүлэлт 53.8 хувьтай байгаа юм. Иргэд худалдаж авсан тээврийн хэрэгслийн гаалийн бичиг, улсын дугаарыг аваагүй, хариуцлагагүй байдалтай холбоотойгоор хэргийг илрүүлэлтийг удаашруулж байгаа аж. Одоогийн байдлаар тус аймгийн цагдаагийн газрын утсанд мотоцикль хулгайд алдагдсан гэмт хэргийн дуудлага долоо хоногт дунджаар 2-3 удаа ирдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *