Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “СП Фалконс” клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонконг улсын дээд лигийн “Sham Shui Po FC” клубт энэ жил тоглохоор болж тус улсыг зорьжээ.
О.Оюунболд МХБХ-ны “Футзалын дээд лиг”-ийн “Монголын тэмүүлэл” клубээс тамирчны гараагаа эхэлж, 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн билээ.
Мөн 2019 онд 19 хүртэлх насны шигшээ багт Гуам улсын эсрэг 2 гоол, 2021 онд 23 хүртэлх насны шигшээ багт Лаос улсын эсрэг 1 гоол оруулж, 2022 онд АХБХ-ны Азийн цомын эрхийн төлөө тоглолтод Үндэсний шигшээ багтаа дуудагдаж тоглосон.