Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ийг дуусгав

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий сүүлийн тоглолтоо өчигдөр Хонг-Конгийн хүчтэй багийн эсрэг хийлээ.

БНАСАУ-ын багтай цааш шалгарах эрхийн төлөө гоолын зөрүүгээр өрсөлдөж байгаа Хонг-Конгийн шигшээ багт гоолын тоо чухал байсан учир тоглолтын эхнээс хурдтай довтолгоонуудыг өрнүүлж байв. Үүний үр дүнд 23 дахь минутад тэд Бразил гаралтай довтлогч Сандро-гийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Энэ гоолоос 12 минутын дараа Хонг-Конгийн шигшээ багийн Англи гаралтай тоглогч Жеймс Мак Гий тооны зөрүүг хоёр болгон холдууллаа.

Тоглолтын эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн. Хоёрдугаар хагасын тав дахь минутанд манай шигшээ тооны зөрүүг ойртуулж А.Нармандах тооны самбарт нэрээ гаргасан. Үлдсэн цагт Хонг-Конгийн баг дахин гурван гоолыг бүртгүүлсэн ч манай залуус өөрт олдсон хэд хэдэн боломжийг алдаж эцэст нь 5:1-ийн харьцаатай ялагдал хүлээжээ.

Тус тоглолтын дараа Герман дасгалжуулагч Майкл Вайсс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: “Бидэнд анхаарах ёстой асуудлууд маш их байна. Мэдээж энэ шатанд гарна гэдэг бидний хувьд асар их туршлага. Энэ бол ердөө л бидний суралцах үйл явц” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *