Categories
гадаад мэдээ

Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл”-ийн тэмцээнийг зогсоожээ

Английн “Манчестер Юнайтед” болон “Ливерпүүл” клубийн тоглолтыг хөл бөмбөгийн хорхойтнууд зогсоожээ.

“Манчестер Юнайтед” клубийн эзэд болох Америкийн Глэйзерийн гэр бүлд дургүйцлээ илэрхийлэхээр “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэн рүү 200 орчим хөгжөөн дэмжигч дайран орсны дараа ийнхүү тоглолтыг эхлүүлээгүй байна.

Тоглолт тавдугаар сарын 2-ны ням гаригт 16.30 цагт эхлэх ёстой байв. Одоогоор тоглолтын хуваарийг дахин товлоогүй байгаа аж.

Manchester United fans protest outside Old Trafford against the club's ownership under the Glazer family

“Манчестер Юнайтед”-ийн анхны нэр болох “Ньютон Хит”-ийн түүхэн өнгийг бэлгэдсэн ногоон, шар өнгийн утаат дохиотой хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгийн гадна цуглажээ.

Өнгөрсөн сард “Манчестер Юнайтед”-ийн эзэд Европын Супер Лигт нэгдэхийг оролдсон боловч хөгжөөн дэмжигчид дургүйцсэний улмаас больсон байна.

Хөд хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор хөл бөмбөгийн клубүүд үзэгчгүйгээр тоглох ёстой байсан ч хөгжөөн дэмжигчид талбай руу нэвтэрч чаджээ.

“Глейзерийнхнийг 2005 онд ирэхэд клуб өргүй байсан. Гэтэл хэдэн жилийн дараа 400 сая фунт стерлингийн өрийн талаар ярьж эхэлсэн. Энэ цэнгэлдэх хүрээлэн рүү хар л даа. Үнэхээр сайхан хүрээлэн. Гэтэл зэвэрч, муудаж байна. Тэд үнэхээр ажилгүй байна. Бидэнтэй ч харилцдаггүй шүү дээ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж буй нэгэн хөгжөөн дэмжигч ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *