Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Ноцтой ослоос дурдвал, 2020.02.01-ний өдөр 23:05 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Хар ямаат” гэх газар шороон замд ЗИЛ-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас баржээ.
Түүнчлэн хоёр өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.