Categories
мэдээ цаг-үе

Хөл хорио цаашид үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болно

МҮХАҮТ-ын хорьдугаар их хурал эхэллээ

ҮХАҮТ-аас “COVID-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны
үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахим
мэдээлэл хийж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ” МҮХАҮТ-аас цар тахал дэлхий нийтэд гарснаас хойш ААН-үүдийн дунд таван удаагийн үе шаттай судалгаа хийсэн. Бүтэн хөл хорио нь монголын бизнесийн орчинд маш том хүндрэл учруулсан нь судалгаагаар харагдаж байна. Хамгийн бага нөлөө үзүүлсэн нь мэдээллийн технологийн салбар болох нь судалгаагаар гарсан. Хувиараа бизнес эрхлэгчдийн 82% нь бүрэн зогсолт хийсэн бол 13% нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна” гэв. Өнгөрсөн долоо хоногт 3530 аж ахуйн нэгжүүдийн дундаас нөхцөл байдлын үеийн судалгааг авсан. Бүх судалгааг цахимаар авсан. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь үйлчилгээний салбарынхан байгаа юм.

Коронавирус мэдээллийн технологийн салбарт хамгийн бага нөлөөлсөн бол аялал жуулчлал, боловсролын салбарт хамгийн их нөлөөлсөн байна. Ах ахуйн нэгжүүдийн 60 хувь нь бүрэн зогссон бол 10 хувь нь зайнаас ажиллаж байна. Уул уурхай, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарууд хэвийн байна.

Компаниудын 35 хувь нь халдвар хамгааллын дэглэмийг сахиад тодорхой дүрэм журам гаргаад ажиллах боломжтой гэж үзсэн бол 5 хувь нь ямар ч арга байхгүй бүрэн зогсоно.

ААН-үүдийн 84 хувь нь 90 хоног хүртэл цалингаа тавих боломжтой гэсэн. Хөл хорио арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *