Categories
мэдээ цаг-үе

Хөл хорио тогтоогдсон БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга ажлаа өгчээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдрөөс (2021.03.17) эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон билээ.

Хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 26-р хороо Засаг даргагүй байгаа аж. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Засаг дарга Н.Баярмөнх “БЗД-ийн 26-р хороон дарга тав хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. 26 дугаар хороо одоогоор Засаг даргагүй байна. Гэхдээ хорооны байранд Мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Түр штаб ажиллан, хөл хорио тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдтэй холбоотой ажиллаж байна. Төрийн ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн тайлбар өгөөд байна.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд тогтоосон тав хоногийн хязгаарлалтын хугацаанд тухайн хорооны авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тул иргэд та бүхэн бусад авто замыг сонгож, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *