Аргын тооллын арванхоёрдугаар сарын 28. Сумъяа гариг. Билгийн тооллын 14, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан 17:06 цагт жаргана. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.