Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх морь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 16, Сугар гариг. Билгийн тооллын 4, Чөлөөт эх одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6:01 цагт мандан, 19:43 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *