Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх хулгана өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 16, Адъяа гариг. Билгийн тооллын 5, Өглөгт охин одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5:12 цагт мандан, 20:25 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *