Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *