Манай сурвалжлах баг Хүй долоон худагт ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын эхний өдөр буюу өнөөдөр Хүй долоон худгийн ногоон дэнжнээ үе,үе салхи сэвэлзээд л наадамлахад таатай сайхан байна хэмээн наадамчин олон ярьцгааж байна. Мөн үндэсний хэв шинжийг агуулсан, модоор хийсэн ахуйн эдлэл хэрэглэл, сав суулга зэргийг худалдаалж байна. Наадамчид үхрийн ширээр хийсэн айргийн хөхүүрийг ихэд сонирхож байлаа.
Мөн Монгол үндэсний дээл хувцас, малгай зэргийг ч худалдааж байна. Халуун наранд өмсөхөд тохиромжтой эрэгтэй, эмэгтэй сийрсэн малгайнууд ихэвчлэн 15-35 мянган төгрөгийн ханштай ажээ.
Энэ жил наадамын талбай болон Хүй долоон худагт эко бие засах газрыг олноор суурилуулсан байгаа нь мөн сайшаалтай байв.
Н.ГАНАА