Энэ жил хүй долоо худагт энэ жил наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр лед дэлгэц суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлнэ.
Мөн энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Хэрвээ баяр наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилт ихтэй байвал хурдан морьд уралдах зайг тус бүр хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн шаардлагатай бол наадмын өмнө үүлэнд нөлөөлж бороо оруулахаар төлөвлөж байгаа юм байна.