Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн наадам болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёл урлагийн “Хатан дуулал” Төрийн бус байгууллага, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар хамтран “Хатан дуулал” урлагийн их наадмыг энэ сарын 5-7-нд зохион байгуулах гэж байна. Наадмын эхний шатны шалгаруулалт 5, 6-нд Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд, шилдгүүдийг шалгаруулах сүүлийн шатны шалгаруулалт 7-нд Төмөр замын дуу бүжгийн чуулгад болох юм. Уг наадамд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох бөгөөд оролцогчид дуу, хөгжим, бүжиг, уран уншлага, жүжигчилсэн үзүүлбэр, ардын язгуур урлагийн төрлөөр авьяас чадвараа сорих аж. Авьяаслаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тодруулах, дэмжих зорилготой тус наадмыг анх 2007 онд хүүхэд, 2008 онд насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж байжээ. Харин энэ удаагийн наадамд зөвхөн насанд хүрэгчид хамрагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *