Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын орон тоо, бүтцийг батлан байгууллаа.
Тус агентлагийг байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байсан бол өнөөдөр 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газрын хуралдаанаар байгуулахаар шийдвэрлэлээ.
ҮСХ-ны мэдээллээр манай улсад 103,630хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд жирийн иргэдийн амьжиргаатай харьцуулахад 2.5 дахин хүнд байна.