Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл хуралдлаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/54 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зорилго бүхий “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан билээ.

Тус зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд шинээр өөрчлөлт оруулж төрийн яамд, агентлагуудаас шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтнууд оруулан мөн төрийн бус байгууллагуудын төлөөллийг багтаасан.

Шинээр батлагдсан бодлогын зөвлөл анхны хурлаа хийж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бодлогын зөвлөл”-ийн шинэчилсэн бүрэлдэхүүн болон салбар дундыг хариуцан ажиллах дэд зөвлөлүүдийг танилцуулав. 2015 оны 04 сарын 07-08-ны хооронд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн анхдугаар тайлан хамгаалалтын дараа Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн талаар мэдээлэл өгч хэрэгжилтийг хангаж, анхаарч ажиллах талаар холбогдох төрийн байгууллагуудад албан бичгийг бодлогын зөвлөлийн гишүүдээр дамжуулан хүргүүллээ. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл”-ийн 2015 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, суртчилахад төрийн болон төрийн бус байгууллагуудаас анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *