Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бид хамтдаа спорт өндөрлөг болж өнгөрлөө. Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Амжилтын Гэгээн Од Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дэмжин оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг хүргэх үүднээс зохион байгуулсан спорт өдөрлөгт 70 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо. Тэмцээн нийт таван төрлөөр явагдаж, тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ
“Хөгжлийн бэрхшээл хүнээс биш нийгмээс бий болдог. УИХ-ын гишүүний хувьд уг ялгаварлалыг үгүй хийхийн эсрэг ажиллаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт хийнэ. Үүний жишээ болгож 2022 оноос эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сувилал, Camp-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барина.” гэлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй 11000 гаруй иргэн байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд тэдэнрүү чиглэсэн ажлыг дүүрэг орон нутаг, холбогдох удирдлагууд огт хийж байгаагүй. Тиймээс “Бид Хамтдаа” спорт өдөрлөгийг жил бүр зохион байгуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.