Categories
мэдээ улс-төр

“Хөгжил-Ардчилал” чуулган болж байна

“Хөгжил-Ардчилал” ТББ, Монгол дахь Конрад-Аденауэр-Сантай хамтарсан чуулган эхэллээ. Тус чуулганы зорилго нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар улс төр, эдийн засаг, банк санхүү, нийгмийн салбарын төлөөлөгчид нэг дор цугларч Монгол улсын эдийн засгийн ололт, түүний сорилт, боломжийн талаар хэлэлцэх юм.

Мөн уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн яамны сайд Д.Эрдэнэбат “Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр , МУИС-ийн багш, судлаач Г.Түмэннаст “Эдийн засгийн ардчилал ба баялагийн хуваарилалт” сэдвээр , Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган “Уул уурхайн салбар дахь сорилт боломж” сэдвээр, Монгол банкны Еренхийлөгч Н.Золжаргал “Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт” сэдвээр, ”Голомт банк”-ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг “Эдийн засгийн реформ” сэдвээр” тус тус илтгэл тавьж оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *