Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн оюутнууд “Оюутан цэрэг” болно

Өнгөрөгч 2014 оноос Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн болжээ. Тус хөтөлбөрт 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамрагдаж байсан бол энэ жил дахин 1000 оюутныг хамруулахаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөр орон нутагт хэрэгжихээрээ илүү онцлог болох аж. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа юм. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан ирэх гуравдугаар сарын нэгнээс эхлэн бүртгэх юм байна. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт гуравдугаар сарын 10-нд болохоор товложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *