УОК-ын ээлжит хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Цагаан сараар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Хоёрдугаар сарын 11-нээс 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор боллоо.
Цагаан сарын үеэр иргэд ах, дүү, хамаатан садангаараа цугларч халдвар тархах эрсдэлтэй тул энэ шийдвэрийг гаргасан. Мөн хөл хорио тогтоосон хугацаанд шинжилгээний цэгийн тоог нэмж, өдөрт 42 мянган хүнд шинжилгээ хийж, нийслэлд идэвхитэй 20 голомтыг 3-4 дахин бууруулахаар төлөвлөсөн. Мөн хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг хөл хорионоос өмнө гаргана.