Categories
мэдээ цаг-үе

Хүчтэй шуурганы улмаас эрчим хүчний цамхаг нуржээ

Цасан болон шороон шуурганы улмаас орон нутагт зам даваа хаагдах нөхцөл үүсээд байна. Түүнчлэн баруун аймгуудад өнөөдөр байгалийн аюулт үзэгдэл болж эрчим хүчний цамхгууд нурж тог цахилгаан тасраад байна.

Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн мэдээлснээр ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ-ын 216-р тулгуур хугарч унасны улмаас аваарийн нөхцөл байдал үүсч, эрчим хүч доголджээ. Одоогоор шуурхай ажлын бригад цахилгаан эрчим хүчнийг хэрэглээг холбохоор ажиллаж байгаа юм.

ХҮЧТЭЙ САЛХИНЫ УЛМААС АЙЛЫН ГЭР НУРЖ, ИРГЭД ЦАСАНД БООГДЖЭЭ

Онцгой байдлын алба хаагчид иргэдийг осгох аюулаас аварсан байна. Тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг, Улааны-Ар гэх газарт хүчтэй салхины улмаас найман ханатай гурван гэр нурсан байна. Тус аймагт өчигдөр салхи 30 м/секунд хүрч, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас иргэн А, Т, М нарын гэр нурсан байна. Золоор хүний амь эрсдээгүй тул онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлжээ.

Цаг уурын байгууллын мэдээлснээр өнөө шөнө Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн өмнөд хэсэг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх, цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *