Categories
мэдээ улс-төр

“Хүчингүй тамгаар намын даргын сунгааг зохион байгуулж байна” гэв

Ардчилсан намаас Хөгжлийн банкны луйвар, намын ээлжит бус Их Хурал зарлан хуралдуулах тухай мэдээллээ.

Хурлын эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг УИХ шийддэг байсан. МАН үнэмлэхүй олонх болсны дараа үүнийг өөрчилсөн. Хөгжлийн банкны зээлийг 2017 онд өөрчлөн ТУЗ шийддэг болгосон. Одоогоор Засгийн газрын баталгаагүйгээр 2 их наяд төгрөгийг олгосон байна. Үүнийгээ АН руу чихэх гэж байгаа нь инээдэмтэй. Хуулийн байгууллагад улс төрчгүйгээр шийдвэр гаргах боломжийг нь олгох ёстой” гэв.

АН-аас гуравдугаар сард багтаад намын их хурлыг зохион байгуулна гэж АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг хэллээ. Тэрээр “С.Эрдэнийн тамга хүчинтэй. Ц.Тувааны тамга хүчингүй гэдэг шийдвэр гарсан. Мөн И.Мөнхжаргал гэдэг хүний дотоод сонгуулийн хорооны тамга хүчингүй. Тамга хүчингүй болсныг мэдсээр байж хуурамч дотоод сонгуулийн хорооны тамгаар АН-ын шинэ даргын сунгааг зохион байгуулж байна. Намын даргын сунгаан хуурамч тамгаар явбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *