ТӨРИЙН САНГААС ӨДӨРТ 50 МЯНГАН ГҮЙЛГЭЭ ХИЙХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ
Энэ сарын нэгнээс эхлэн НӨАТ-ын 2016 оны буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлсэн билээ. Баасан гаригийн байдлаар нийт 87.964 хүнд 7.9 тэрбум төгрөгийн буцаан олголтын мөнгө өгсөн бөгөөд Төрийн сангаас нэг өдөрт 50 мянган гүйлгээ хийх хүчин чадалтай тул иргэдийн буцаан олголтын мөнгө ээлж дараагаараа орох юм байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482,600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэрбум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгаа аж.
МЭДЭЭЛЛЭЭ ДУТУУ БҮРТГҮҮЛСЭН 137822 ХЭРЭГЛЭГЧ БАЙНА
Өнгөрсөн жил www.ebarimt.mn сайтад бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд нэг удаа авах тооцоо байгааг албаныхан хэлсэн. Ингэхдээ иргэд тухайн сайтад хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн бол буцаан олголт мөнгө дансанд шилжихгүй. Одоогоор хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137.822 татвар төлөгч байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
МЭДЭЭЛЛЭЭ ИНГЭЖ ЗАСААРАЙ
ebarimt.mn хаягаар орж Данс тохируулах гэсэн хэсэгт өөрийн овог, нэр болон данс, утасны дугаар зэргээ дахин нягтлах шаардлагатай. Та дансны дугаар гэсэн хэсэгт өөрийн нэр дээр байгаа дансыг заавал байршуулах ёстой. Хэрэв баталгаажилт зөв хийгдсэн бол Данс тохируулах гэсэн үгийн ард ногооноор зөв гэсэн тэмдэгт харагдах ёстой юм.
Хэрэв хэрэглэгчийн мэдээлэл баталгаажсан бол НӨАТ-ын урамшууллын гүйлгээг хоёрдугаар сарын 3-ны өдөр гэхэд гүйцэтгэж дууссан байна гэж Монголбанкнаас мэдээлсэн. Тиймээс та бүхэн хоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд хэрэглэгчийн мэдээллээ бүрэн баталгаажуулбал тухайн банкнаас таны мэдээллийг ТЕГ-т шилжүүлэн, 2-3 хоногийн дотор олгох аж.
One reply on “Хоёрдугаар сарын 15 хүртэл мэдээллээ засварлах боломжтой”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru