ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиний Монголд хийсэн айлчлалын үеэр Монголоос ОХУ-д 10 мянган тонн мах экспортлох тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу ОХУ-ын хяналтын байгууллагаас томилогдсон албан хаагчид Монголд ирж 12 мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Шалгалтын дүнд Эрдэнэт хотод байрлах “Эрдмийт”, “Преком” хэмээх хоёр компанид мах экспортлох зөвшөөрөл олгосон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Үлдсэн арван компанид даалгавар өгөөд буцсан байна. Монголоос мах авах шаардлага нь үйлдвэрийн дараагийн дамжлага буюу мах шулах ширээ сандал, вакумдаж боох баглаа боодлоо сайжруулах хэрэгтэй гэсэн ажээ.
Categories