“Victoria’s Secret”-ийн алдарт шоу болохын өмнө зарим нууц нь задарч эхэллээ. Үзүүлбэрийн үеэр “Fantasy Bra” хэмээх дотуур хувцасны загварыг танилцуулах бөгөөд энэ нь хоёр сая ам.долларын үнэтэй худалдаалагдах юм байна. Хувцас бүрийг 16 мянган үнэт чулуу болон 18 каратын алтаар чимжээ.