Categories
мэдээ нийгэм

Хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлнэ

ХХААХҮЯ-ны удирдлага, холбогдох албаны хүмүүс 2018 оны наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд “Дэлхийн наранцэцгийн салбарын хөгжлийн форум”, Олон Улсын соёл, жуулчлалын наадам”-д оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО-нд томилолтоор ажиллалаа.

Арга хэмжээний нээлтэд оролцсон Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат: “Монгол Улс, БНХАУ харилцаа, хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хил залгаа орон нутгийн түвшний харилцаа, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Төлөөлөгчид томилолтоор ажиллах хугацаандаа ХөТао-н аж үйлдвэр, цахим худалдааны цогцолбор, ХунгБао мах боловсруулах үйлдвэр, ВэйШинь ноолуурын үйлдвэр, Баяннуур хотын орчин үеийн хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн танхим зэргээр зочилж, ажил байдалтай нь танилцсан юм. Мөн Баяннуур хотын Ардын засгийн газрын тэргүүлэгч Чанг Жи Ганг, Баяннуур хотын засаг дарга Жанг Шиао Бинг, Баяннуур хотын засаг даргын орлогч Гуо Ганг нартай уулзаж, хамтран ажиллах чиглэлүүдээ тохиров.

Тухайлбал, хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, тэр дундаа махны экспортыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн худалдаа хамтран зохион байгуулах, салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Мөн газар тариалангийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах чиглэлээр харилцан туршлага солилцох юм.

Талууд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, түүнийгээ бодит ажил хэрэг болгохын төлөө эрчимтэй ажиллах тал дээр санал нэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *