Categories
мэдээ нийгэм

Хоёр иргэн галд шатаж нас баржээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн “Овоот”-ын 4 дүгээр гудамжны 5 тоот, иргэн А-ийн 4х7 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага 2019.04.27-ны өдрийн 19:52 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай долоон км замыг туулан 20:00 цагт очиж, 53 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт Хэрлэн сумын харьяат иргэн А /39 настай, эмэгтэй/, Баяндун сумын харьяат иргэн Э /37 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *