Categories
мэдээ нийгэм

Ховд, Онон, Балж, Улз гол үерийн түвшинг 5-30 см даван үерлэжээ DNN.mn

2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хэрлэн болон Орхон голын эх, Сэлэнгэ мөрний адгаар, Хангай нурууны арын Хануй, өврийн Зэгэстэй, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.

Харин Ховд, Онон, Балж, Улз голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Зургаадугаар сарын 11-ний өдөр Хэрлэн гол Багануур дүүрэг болон Өндөрхаан сум орчимд, Онги гол Арвайхээр сум орчмоор, Ерөө гол Дулаанхаан тосгоноор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *