Categories
мэдээ нийгэм

Ховд голын усанд хоёр хүүхэд энджээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт 14 настай, эрэгтэй хоёр хүүхэд “Ховд” голын усанд осолджээ.

Ховд голын эрэг дээр юм угааж байгаад усанд живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын зургаан албан хаагч, нэг автомашин, Цагдаагийн таван албан хаагч, нэг автомашин, орон нутгаас арван хүн, гурван автомашин, нийт 21 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч эндсэн хүүхдүүд олдоогүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *