Өнгөрсөн сарын 17-ны өдөр Ховд голын усанд 15 настай хоёр хүү осолдсон. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн өчигдөр Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон байна. Энэ тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 34 иргэн, 1 автомашин, 8 мотоцикл, 20 морь, нийт 42 хүн, 11 техник хэрэгсэл, 20 ердийн хөсөгтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгааг мэдээллээ.