Categories
мэдээ нийгэм

“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо DNN.mn

Баруун бүсийн түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж, 350 шинэ ажлын байр бий болж, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3,000 орчим иргэний орлого нэмэгдэх боломжтой аж.

Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг онцлов. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ховд эко цемент” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байснаа дурсаж, аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутгийн иргэдийн ая тухтай амьдралыг цогцлоох төр, засгийн залгамж бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй үйлдвэр ашиглалтад орж байгааг тэмдэглэв.Мөн монголчууд Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих шилжилтийн бодит жишиг эндээс эхэлж, Үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, монголчууд өөрсдөө ийм том бүтээн байгуулалт хийж чаддаг болсныг батлан харуулж чадсан” гэлээ.

Түүнчлэн баруун бүсэд “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлж, орон нутагт агаарын бохирдлыг бууруулах, үндэсний инженер, техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад экспортлох юм.

“Ховд эко цемент” төслийг “Нью прогресс групп” санаачилж, гүйцэтгэгчээр “Western hold”, “BTIEC” компани ажилласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрийн хамт олон өнгөрсөн онд 5,000 мод тарьж, 100,000 үрсэлгээ суулгасан байна.

“Ховд эко цемент”-ийн төслийн нийт гаднах талбай 20 га буюу хөлбөмбөгийн 19 талбайтай тэнцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *