Дорнод болон Ховд аймагт өчигдөр газар хөдөлжээ.
Тодруулбал, энэ сарын 20-ны өдрийн 16:37 цагт Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар 4.3 магнитудын хүчтэй, 18:42 цагт Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.