Ховд аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 20538 сурагч ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж байна.
Үүнээс ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 1351, 9 дүгээр ангид 1583 хүүхэд суралцан төгсөж, өдгөө эрдмийн баярыг тэмдэглэж байна.
Тухайлбал, Ховд их сургуулийн харьяа, гүнзгийрүүлсэн сургалттай eрөнхий боловсролын “Лицeй” ахлах сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн эрдмийн баярын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Ийнхүү зургаа дахь төгсөлтөө хийж байгаа тус сургуулийн хамт олон энэ хугацаанд 160 гаруй суралцагчийг амжилттай төгсгөснөөр суралцагчид нь их, дээд сургуулиудад манлайлан суралцаж, эхнээсээ ажлын байранд гаргаад байна. Энэ жилийн тухайд 35 сурагч тус сургуулийн 12 дугаар ангийг төгсөж, баяраа тэмдэглэж байгаа нь энэ юм.
Ховд их сургуулийн харьяа, гүнзгийрүүлсэн сургалттай eрөнхий боловсролын “Лицeй” ахлах сургууль 114 суралцагчтай.
Энэ удаагийн үйл ажиллагаанд тус сургуулийн удирдлагууд, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, сурагчдын цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ.