НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлуулах бичгийг өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс С.Мөнхчулууныг хотын даргад батламжлах эсэх шийдвэрээ албан ёсоор өгөөгүй байна. С.Мөнхчулууныг Хотын даргад батламжлуулах бичгийг НИТХ-руу буцаасан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл С.Мөнхчулуунтай “Батламжлуулах бичиг буцсан гэдэг нь худал. Надад мэдэгдсэн зүйл алга. Бичиг 24-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхий сайдад очсон гэсэн. Тэгэхээр бичиг очсоноос хойш үндсэндээ ажлын нэг л өдөр өнгөрөөд байна. Ерөнхий сайд ажлын 3-10 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж итгэж байна” гэсэн юм.