Categories
мэдээ улс-төр

Хотын дарга Япон Улсын Элчин сайдтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока-г хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хот тус улсын Токио, Саппоро, Мияконожо хотуудтай харилцаа хамтын ажиллагаатай юм.

Улаанбаатар хот Япон Улсын Саппоро, Мияконожо хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг тогтоон ажиллаж байна. Хэдийгээр Токио хоттой албан ёсоор харилцаа тогтоогоогүй хэдий ч харилцаа хамтын ажиллагаагаа цаашид идэвхжүүлж хамтран ажиллах болно гэдгээ нийслэлийн Засаг дарга уламжиллаа.

Улаанбаатар хот 1998 онд Дэлхийн Өвлийн хотуудын дарга нарын холбоонд элссэнээр Саппоро хоттой харилцааг тогтоосон бөгөөд аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өрнүүлж байна.

Харин Мияконожо хоттой 1999 онд Найрамдалт харилцааг албан ёсоор тогтоосон. Хоёр хот хооронд сурагч солилцооны хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хотын ахмад иргэд, ерөнхий боловсролын сурагчид тус тус Улаанбаатар хотод айлчилж байсан юм.

Монгол залуучуудын оюуны бүтээмж өндөр, энэ төрлийн салбарт амжилт гаргах магадлал их учраас оюуны спорт, дэвшилтэт технологи, мэдээлэл технологийн салбарт ажиллах, чадавх дээшлэх өргөн боломж байна гэж Япон Улсаас Монгол Улсад суух элчин сайд хэллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *