Categories
мэдээ нийгэм

Хотын дарга С.Батболд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэв.

Нийслэлийн МАН-ыг дарга асан Ц.Сандуй өнгөрөгч онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид 10 дугаар сарын 26-нд хуралдсан. Уг хурлаар Ц.Сандуйг чөлөөлж, Нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг 100 хувийн саналтай сонгосон юм.

Улмаар Нийслэлийн МАН-ын даргыг сонгох тус хорооны ээлжит хурлыг ирэх сарын 7-ны өдөр товлогдоод байгаа. Уг хурлыг угтаж Нийслэлийн МАН-ын намын хорооны тэргүүлэгчид хуралдаж тов, төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталсан. Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас 305 төлөөлөгчийг сон­гож, 69-ийг нь квотоор оролцуулахаар шийд­вэр­лэсэн юм.

Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдээд буй Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа 2020 он гэхэд дуусгаж, үр дүнг олон түмэнд тайлагнах үүднээс уг шийдвэрийг гаргасан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *