Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Хүй долоон худагт Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад

  • Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф,
  • Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг,
  • БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ёо Хун,
  • Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх,
  • Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн нар хүрэлцэн ирэв.

Мөн

  • Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч Мишра Тапан,
  • Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев,
  • Олон Улсын Валютын сангийн Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Юнь Согхён,
  • Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч, орон хариуцсан захирал Рамачандран Павит,
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Конкиевич Илейн Мари,
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Ханнес Такач тэргүүтэй төлөөлөгч оролцсон юмЭнэ үеэр Хотын дарга Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэхийн зэрэгцээ Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, дэмжин ажилладагт талархал илэрхийллээ.

Гадаад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид ч мөн Хотын даргыг ийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн чацуу хамтран ажиллахад ямагт таатай байдгаа уламжлав.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *