Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүргүүлсэн саналын дагуу Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит бус хурлыг зарласан билээ. Өнөө өглөө 9:30 минутад товлогдсон уг хурал 15:00 цаг хүртэл хойшиллоо. Шалтгаан нь НИТХ дахь МАН-ын бүлэг нь саналаа нэгтгээгүй, нөгөө талаар дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх учир ийнхүү хойшилж байгааг НИТХ-ын дарга С.Амарсайхан хэвлэлийнхэнд тайлбарлав. Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тухайд Төрийн ордонд очиж, Монгол Улсын Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. УИХ дах МАН-ын бүлгийн хуралдаанд дуудагдсан байна. НИТХ-ын МАН-ын төлөөлөгчид хотын даргыг огцруулах асуудалд зарчмын зөрүүтэй саналтай байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө хуралдсан НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаасаа Хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хангалттай” буюу хяналт, шалгалтын биелэлтээр 85 хувийн үнэлгээ тавижээ. Орон нутгийн засаг захиргааны бие даасан байдалд төрөөс хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Мөн Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хуулийн хүрээнд хоёрхон хоногийн дараа өргөн барьж байхад хот удирдлагагүй байж болохгүй гэсэн санал төлөөлөгчдөөс гарчээ. Тиймээс саналаа нэгтгэж, НИТХ-аар Хотын даргын асуудлыг хэлэлцэхээр түр завсарлаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *