Categories
мэдээ нийгэм

Хотын дарга БНЧУ-ын Элчин сайдтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Ивана Гролловатай уулзлаа.

Элчин сайд Ивана Гроллова хотын даргад талархал илэрхийлээд
”Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Чех улсын компаниуд цэвэрлэх байгууламж
болон хотын гэрэлтүүлгийн тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаа. Мөн
Улаанбаатар хотод шинэ цэнгэлдэх хүрээлэн барихад хамтарч ажиллах боломжтой”
гэлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд
хамтран ажиллах хэд хэдэн санал тавьсан Чех Улсын Элчин сайдад талархаснаа
илэрхийллээ. Тэрээр “Улаанбаатар хот танай улстай аль ч салбарт хамтран ажиллахад
нээлттэй гэдгийг юун түрүүнд хэлье. Бид нийслэлд шинэ цэнгэлдэх хүрээлэн
барихаар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан байгаа. Үүн дээр хамтарч ажиллах
боломжтой. Таны тавьсан саналуудыг бид судалж үзэх болно” гэсэн юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *